Эхлэл

Нэвтрэх



Одоо

Манайд 57 зочид байна

H-info

H-info tatah

 
“Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй” сэдэвт сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Мэндээ   
2011 оны 6-р сарын 30, Пүрэв гариг, 05:04


 “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд НЭМГ-аас “Сувилахуйн хөгжлийн бодлого-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийслэлийн хүн амд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг өргөжүүлэн нийгмийн эрүүл мэндийн сувилахуйг түлхүү хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011 оны 6 сарын 29-30 нд ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд  “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Уг сургалтанд Дүүргүүдийн “Нийгмийн эрүүл мэндийн төв”/Эрүүл мэндийн нэгдэл/-ийн “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн асуудал хариуцсан менежерүүд, сувилгааны албадын дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн сувилагчид хамрагдаж байна.

Сургалтын гол зорилго нь нийгмийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тухай үндсэн ойлголт, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааны төлөвлөлт, үндсэн зарчим, арга замууд болон эрүүл мэндийг дэмжих талаар мэдлэгийг дээшлүүлэн, чадавхижуулахад чиглэгдэж байгаа бөгөөд тухайн чиглэлээр мэргэшсэн АУ-ны доктор, профессор, нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны магистр зэрэг цолтой багш нар сургалтыг явуулна. 

Мөн Тамхигүй орчин бүрдүүлэх, тамхидалт, дам тамхидалтаас сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн үүргийн талаар мэдлэг олгон, чадавхижуулна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 8-р сарын 02, Мягмар гариг, 11:59
 

Эрүүл мэндийн мэдээллийн цогц вэб сайт

Copyright © 2014 ubhealth.mn. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.